БАРИМТ 1
Б.Баасанхүү: Би Мөрөн хотод найзуудынхаа хамт цагийг их өнгөрүүлдэг байсан ба нэг өдөр бид жүдо бөхөөр хичээллэж үзэхээр шийдсэн. Тухайн үед надад жүдо бөхийн тухай ямар нэгэн төсөөлөл байгаагүй. Би зүгээр л найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэхийн тулд жүдо бөхөөр хичээллэдэг байсан болохоос олон жилийн турш үргэлжлүүлэн хичээллэж мэргэжлийн тамирчин болох тухай төсөөлж байгаагүй.
БАРИМТ 2
Тухайн үеийн Б.Баасанхүүгийн бэлтгэл хийж байсан заал танхимын нөхцөл байдлыг нь мөн IJF-ийн зүгээс онцлон дурдсан. Уг заал нь жүдо бөхийн зориулалтынх биш бөгөөд маш жижиг хэмжээтэйгээс гадна ашиглахад бэрх болсон шар өнгийн матраасыг модон шалан дээр дэвссэн байсан гэнэ. Тухайн үед зүүж буй цагаан бүснийхээ утга учрыг ч сайтар мэдэхгүй байсан түүнийг тухайн нөхцөл байдлаас өнөөдрийн хэмжээнд хүртлээ хөдөлмөрлөсөн нь өөрөө маш том ололт амжилт юм.
БАРИМТ 3
Б.Баасанхүү: Анх жүдо бөхөөр хичээллэж эхлэх үедээ жүдо бөхийн дэвжээ болон өмсгөлийн тухай юу ч мэддэггүй байсан. Тэр үед Даваадорж багш маань бидэнд жүдо бөхөн анхан шатны ур чадваруудыг зааж өгч байсан ба нэг өдөр гадаад хүмүүс онцгой бэлэгтэй бидэн рүү ирж буйг дуулгасан. Би тухайн өдрийг үргэлж тод санадаг. Та бүхэн надад цагаан өнгийн жүдогиг бэлэглэсэн бөгөөд тэрхүү бэлэг намайг энэхүү спортоор үргэлжлүүлэн хичээллэх урам зориг хайрласан. Багахан хугацааны би шинэхэн жүдогигоо өмсөөд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Тэр цагаас хойш жүдо бөх миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон.
БАРИМТ 4
Харин тэрхүү итгэл найдварын гал болсон жүдогиг Б.Баасанхүү нь Мөрөн хотын өөр нэгэн хүүхдэд өвлүүлэн өгсөн бөгөөд ингэснээр хэн нэгэн өөртэй нь адилаар жүдо бөхтэй амьдралаа холбох боломжтой гэж үзсэн гэнэ. Түүний ирээдүйн зорилгыг асуухад Мэдээж олимп дэлхийн медальтан болох хэмээн эргэлзэх зүйлгүй хариулсан тэрээр -48 кг жинд чансаагаараа одоогоор 43-аар байранд (Тель-Авивын Гранд Сламын өмнө) эрэмбэлэгдэж байгаа бөгөөд дөнгөж эхэлж буй олон улсын дэвжээн дэх замналаа амжилттай үргэлжлүүлж зорилгодоо хүрэхийг хүсжээ.
Сэтгэгдэл (3)