Унгарын Дебрецен хотноо тавдугаар сарын 16-19-ний өдрүүдээр 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр "Парис-2024" олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж буй.
Монголын эрэгтэй шигшээ эхний тоглолтоо Польшийн багтай хийж, 21:14 харьцаатайгаар хожсон билээ. Тэгвэл хэсгийн шатны хоёр дахь тоглолтодоо Бельгийн шигшээг 21:17 харьцаатайгаар буулган авч, хоёр дараалан ялалт байгуулав.
Монголын баг маргааш хэсгийн шатны сүүлчийн тоглолтоо Японы багтай хийнэ. Энэ удаагийн тэмцээний шилдэг гурван баг "Парис-2024" олимпод оролцох эрхийг авах билээ.
Сэтгэгдэл (3)