Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-ний 014-р анги, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, "ULE" ХХК, "Хан Хэнтийн Аварга" дэвжээний бөх, аймгийн арслан Даваасүрэнгийн Алтанцоож түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Бадрах Өглөө” ХХК, “Дрем агчисгаз” ХХК, “Шилдэг зам” ХХК, "Их Богд" дэвжээний бөх, улсын начин Өлзийсайханы Батзул үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарди Ц.Бямба-Отгон, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "ТЭЦ-4" ТӨХК, “Импро” групп, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Долоод аймгийн арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Батбаатар, аймгийн өсөх начин Д.Төрбаяр нар үлдэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)