Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Улсын заан Ц.Одбаяр уугуул нутгаасаа залгамж халаагаа бэлтгэх бодолтой яваагаа дуулгав.
Энэ тухайгаа тэр өөрийн фейсбүүк хуудсандаа "Энэ намараас нутгаасаа бөх болох хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн хэдэн сайхан хүүхэд олж аваад, 10 жил бүх зүйлд нь анхаараад зүтгэчихвэл говь сайхан нутгийнхаа нэрийг өндөрт өргөж явах сайхан бөхчүүд төрнө дөө. Одоо ч залгамж халаагаа бэлдэх юмсан гэсэн бодол дийлэх болсон байна. Энэ зун сайн бодож байгаад шийдвэрт хүрнэ ээ. Заа Өмнөговь нутгийн ах дүү нар цааш нь сайн түгээгээд өгөөрэй бөх болох хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн дүү нарт маань хүрчил байг" хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)