"The Hu" хамтлагийнхан бүрэн хэмжээний тоглолтоо 2024 оны долдугаар сард Монголд хийх гэж байна. Тодруулбал, Чингис хааны одонт, продюсер, хүннү рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон The Hu Music Inc мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр "The Hu" хамтлаг ирэх долоодугаар сарын 20-нд "АРА Фест 2024"-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болжээ.
"ARA FEST 2024" нь бүх насныханд зориулсан аялал жуулчлал, энтертайнмент фестиваль бөгөөд ирэх долоодугаар сарын 01-31-ний хооронд Архангай аймагт ARA complex-т болох юм.
"The Hu" хамтлагийн нэр алдар өдгөө дэлхий дахинд түгэн мандаж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)