БАРИМТ 1
Түүнийг Батболдын Очирваань гэдэг.
БАРИМТ 2
Тэрбээр уг аяллаа хоёр жил төлөвлөжээ.
БАРИМТ 3
Улмаар 2023 оны тавдугаар сарын 5-ы өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн юм.
БАРИМТ 4
2023 оны тавдугаар сарын 31-нд БНХАУ-ын хилийн зурвасыг амжилттай давж, Казахстан орох замдаа орсон юм.
БАРИМТ 5
Тэрбээр дугуйн хурдаар байгалийн сайхныг харж, өөрийгөө таньж явах нь үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрүүлдэг гэж бодддог.
БАРИМТ 6
Тэр дугуйн спортоор 10 жил хичээллэсэн учир ядралт, шантралт бага туулж байгаа.
БАРИМТ 7
Б.Очирваань 27 настай.
БАРИМТ 8
Тэр аяллынхаа явцад салхийг байнгын сөрж явсан. Дулаахан өдөр маш ховор байсан.
БАРИМТ 9
Тэр Монголоос хөдлөхдөө борц авч гарсан. Мөн “Талын Монгол”-ын борцтой гурилтай шөл, гурвалжин будаатай шөл, цагаан будаатай шөл гэсэн гурван хоол авч явсан. Хээр талд хонохдоо борцтой хоол ихэвчлэн идсэн байна.
БАРИМТ 10
Бусад үед айлд болон цайны газар хооллосон болохоор хоол хүнсний асуудал дээр ямар нэг асуудал гараагүй гэнэ.
БАРИМТ 11
Харин зам зуурын ус, амттануудаа байнгын сэлбэж явсан. Учир нь зам зуурт байнга идэх хэрэгцээ үүсдэг учир сэлбэж байсан гэнэ. Өдөрт 10 км яваад нэг амрахдаа жижиг амттан идэж уудаг болохоор тэдгээр зүйлсээ байнгын нөхөж явсан ажээ.
БАРИМТ 12
Тэр "Бэлтгэлээ маш сайн базаасан. Энэ маань бодит байдал дээр ямар байх бол гэсэн санаа зовнил байсан. Тэгээд яг аялаад явахад ямар нэг асуудал гараагүй. Би бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Дээрээс нь жилийн дөрвөн улиралтай. Эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд майхан, мишок, газ гэхчлэн ахуйн зүйл маш чухал байсан" гэжээ.
БАРИМТ 13
Түүний уг эр зоргийг хүмүүс маш таатай хүлээж авсан. Замд өөдөөс нь явж байгаа машинууд гэрлээрэй дохиод гар даллаж байсан гэнэ. Мөн ус, идэх юмаар дэмжиж байсан нь маш том урам болжээ.
БАРИМТ 14
Тэр зорьсон газраа 2023 оны 12 дугаар сард хүрнэ гэсэн тооцоотой байсан ч тэгсэнгүй.
БАРИМТ 15
Өдөрт хамгийн ихдээ 130 км зам туулсан. Харин хамгийн багадаа буюу зам салхи шуургатай өгсүүр хэцүү байх үед ихэвчлэн 80 км заримдаа 60 км зам туулж байжээ.
БАРИМТ 16
Тэр дугуйн хэрэглээг дэлгэрүүлж, дугуйтай аялалд гарахын ямар сайхныш хүмүүст ойлгуулахыг хүсдэг.
БАРИМТ 17
Энэ талаараа тэр "Оюутан залуус маань бас амралтаараа 200,300 км замд аялаад үзвэл өөрт тань маш гоё мэдрэмж, өөрийгөө танихад нь тусламж болно гэж найдаж байна. Тиймээс энэ зунаас дугуйг хэрэглэж эхлээрэй. Би аль болох та бүхэнд дугуйг ямар гоё юм бэ гэдэг мэдрэмжийг төрүүлтэл олон улсаар аялж, сайхан зүйлс үзүүлэх болно" гэжээ.
БАРИМТ 18
Тэр хөлбөмбөгт хайртай. Багаасаа л тоглож өсжээ.
БАРИМТ 19
14 мянга гаруй км туулсны эцэст мөрөөдлөө биелүүлж, Англид очин хайртай багийнхантайгаа уулзсан нь өчигдөр.
БАРИМТ 20
Түүний тухай бичлэгийг “Premier League” цахим хуудастаа оруулсан нь цахим орчинд шуугиан тарьж байна.
БАРИМТ 21
Тэрбээр өөрийн цахим хуудсанд "Туурга тусгаар эх орныхоо алтан соёмбот төрийн далбаагаа дэлхийд мандуулах амлалтандаа хүрсэн шүү. Монгол дээлээ өмсөөд, Монгол хэлээрээ яриад, Монголынхоо тугаа намируулав. Миний ард өдийг хүртэл бат зогссон бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ээжээ та бол миний хүсэл мөрөөдлийг үргэлж бадрааж, хамгаалж, хайрлаж хүүдээ сайн хүн байж, хийж байгаа бүх зүйлдээ сэтгэлээ шингээхийг заасан болохоор хүү нь энэ бүхнийг хийж чадсан шүү! Магадгүй өнөөдөр, маргаашдаа Монголдоо шуураал өнгөрөх байх. Гэхдээ би нэг зүйл та нараасаа хүсье! Сошиал хаягуудыг маань сайн дагаарай. Миний ард хэр олон хүн зогсохоос шалтгаалж гоё боломжууд өшөө нээгдэх боломжтой байгаа юм" гэжээ.
БАРИМТ 22
Түүний хамгийн хайртай тоглогч нь 2017 оныг хүртэл “Манчестер Юнайтед” багт тоглож байсан, одоо Бирмингем хотын багт дасгалжуулагч хийж буй Уэйн Рүүни юм. Тиймээс эр зоригт Монгол хүүд “Premier League” бэлэг барьж, шүтээнтэй нь уулзуулсан байна.
БАРИМТ 23
Хөлбөмбөгийн спортоор хичээллэж байсан Б.Очирваань хүүхэд насны мөрөөдөл нь шүтэн биширдэг “Манчестер Юнайтед” багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзэх байсан.
БАРИМТ 24
Түүнийг Монгол-Англи зүгт дугуйгаар аялж яваа гэхэд замын хүмүүс тусалж, хилийн шалганууд чөлөөтэй нэвтрүүлж байсан гэнэ.
Сэтгэгдэл (4)