Техасын амбан захирагч Грег Эбботт 2020 онд хар арьстнуудын эрхийн төлөө жагсаж байсан тэмцэгчийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан армийн түрүүчид өршөөл үзүүлжээ.
АНУ-ын армийн түрүүч асан Дэниел Перри Остин хотод Uber-ийн жолооч ажилтай байв. Тэр машинтайгаа оройн цагаар жагсагчид цугласан гудамж руу эргэх үед жагсагчдын нэг Гаррет Фостер буутайгаа машин руу ойртжээ. Перри түүнийг буудаж хөнөөсөн юм. Перри өөрийгөө өмгөөлсөн ч тангарагтны шүүх түүнийг буруутгаж, 25 жилийн хорих ял оноожээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний механикч асан 28 настай Фостер хэрэг гардаг 2020 оны долдугаар сарын 25-ны өдөр АК-47 хагас автомат буутай байсан. Энэ нь Техасын хуулиар зөвшөөрөгдсөн зүйл юм. Тэр Перритэй адил цагаан арьс хүн байв.
Өдгөө 37 настай Перри тэр үед таксиндаа зорчигчгүй байсан. Миннесота мужийн Миннеаполис хотод Жорж Флойдыг хөнөөсөн хэргийн дараа АНУ даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.
Шүүх хурлын үеэр Перригийн өмгөөлөгчид Фостер винтов буугаа түүний зүг чиглүүлсэн хэмээж байгаа ч зарим гэрчүүд маргасаар буй. Перри цонхоо доошлуулан Фостерыг таван удаа бууджээ. Тэр удалгүй 911 рүү залгасан байдаг.
Л.Сайнаа