Хөлбөмбөгийн спортоор хичээллэж байсан Б.Очирваань хүүхэд насны мөрөөдөл нь шүтэн биширдэг “Манчестер Юнайтед” багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзэх.
Тэр жилийн өмнө гэрээсээ дугуйгаар гарч, 14 мянга гаруй км туулсны эцэст мөрөөдлөө биелүүлж, Англид очин хайртай багийнхантайгаа уулзжээ.
Түүний тухай бичлэгийг “Premier League” цахим хуудастаа оруулсан нь цахим орчинд шуугиан тарьж байна.
Тэрбээр өөрийн цахим хуудсанд "Туурга тусгаар эх орныхоо алтан соёмбот төрийн далбаагаа дэлхийд мандуулах амлалтандаа хүрсэн шүү. Монгол дээлээ өмсөөд, Монгол хэлээрээ яриад, Монголынхоо тугаа намируулав. Миний ард өдийг хүртэл бат зогссон бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ээжээ та бол миний хүсэл мөрөөдлийг үргэлж бадрааж, хамгаалж, хайрлаж хүүдээ сайн хүн байж, хийж байгаа бүх зүйлдээ сэтгэлээ шингээхийг заасан болохоор хүү нь энэ бүхнийг хийж чадсан шүү!
Магадгүй өнөөдөр, маргаашдаа Монголдоо шуураал өнгөрөх байх. Гэхдээ би нэг зүйл та нараасаа хүсье!
Сошиал хаягуудыг маань сайн дагаарай. Миний ард хэр олон хүн зогсохоос шалтгаалж гоё боломжууд өшөө нээгдэх боломжтой байгаа юм.
Instagram: https://www.instagram.com/mr.wazza..." гэжээ.