Тавдугаар сарын 18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан МБӨ-нд болно. Тэгвэл бид танд нэрэмжит барилдаанаа хийх гэж буй зааны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэе.
Самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ, Монгол Улсын заан О.Одгэрэл зүлэг ногоон дэвжээнээ ард түмнээ баясгахаас гадна нэг үе циркийн хүнд жингийн үзүүлбэрүүдийг үзүүлж,олон жил циркийн урлагаар хичээллэж явсан билээ.
Зургаан залуу заантай эд арсалдаж явсан тэр цагдаагийн академийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүний гэргий ҮДБЭЧ-д насаараа ажиллаж буй МУГЖ Ш.Одонтуяа гэж бүсгүй бий. Заанд хоёр охин төрүүлж өгсөн гэргийгээ анх эхнэрээ бүжиглэж байхад нь олж харсан гэдэг.
Түүнээс хойш хадам ээж, хоёр охиноо дагуулан эхнэрийнхээ тоглолт бүрийг алгасалгүй үзэж кайф авдаг болсон гэх юм билээ. Тийм дээ ч түүний гэргий нөхрийгөө урлагийн мэдрэмжтэй хүн гэж магтаж суудаг. Дашрамд дуулгахад заан маань их уярамтгай өрөвдөлтэй кино жүжиг үзэж байгаад өөрийн эрхгүй нэг мэдэхэд нулимс бөмбөрүүлчихсэн сууж байдаг гэсэн.
Тэрбээр Увс аймгийн Хяргас суманд 1972 онд мэндэлжээ. Самбо бөхийн дэлхийн аварга, жүдо бөхийн Азийн наадмын хүрэл, ААШТ-ий мөнгө, хүрэлтэй.
1996 онд 6 давж улсын начин цол хүртсэн, 2001 онд 7 давж улсын заан болжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)