Энэтхэгийн хөлбөмбөгийн бэлгэ тэмдэг, шигшээ багийн ахлагч Сунил Чхетри зургадугаар сарын 6-нд их спортоос зодог тайлах шийдвэрээ зарлав.
X дээр нийтэлсэн видеондоо тэрбээр Энэтхэгийн шигшээ баг Кувейттэй хийх дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт нь түүний сүүлчийнх байх болно гэжээ.
Өдгөө 39 настай Чхетри 2005 онд анхны тоглолт дээрээ гоол оруулж байсан түүхтэй. Мөн тэр 19 жил улсынхаа төлөө тогложээ. Тэрбээр тус улсын хамгийн алдартай тоглогчдын нэг.
Л.Сайнаа