Италийн эрдэмтэд хүний биеийн өндөр, жингийн харьцуулалтыг үл харгалзан хүмүүст нэгэн хачирхалтай судалгааг хийжээ. Үүний үр дүнд дунд эргэм насныхан таргалалтад ихээр өртөмтгий гэсэн дүгнэлтэ хүрчээ.
Таргалалтыг судлахын тулд шинэ үеийнхнийг зайлшгүй хамруулах шаардлага үүссэн байна. Тэгж байж илүү үнэн зөв дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Нас ахих тусам булчингууд суларч, дотоод эрхтнүүдийн эргэн тойронд өөх тос хуримтлагддаг байна. Асуудал нь таргалалтыг хялбар илрүүлж, юунаас үүдэлтэйг тогтоох төхөөрөмжийн хэрэгцээ шаардлага үүсэж байгаа аж.
Уг эрдэмтэд биеийн масс хэмжих BMI аргыг хэрэглэсэн байна. Энэ нь "Биеийн жингийн индекс" гэсэн үгний товчлол юм. Жг индексээр,
- 18.5-25 байвал эрүүл, хэвийн жинтэйг илтгэнэ.
- 25-29 байвал илүүдэл жинтэйг илтгэнэ.
- 30 ба түүнээс дээш бол таргалалттай гэсэн үг ажээ.
Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүлээн зөвшөөрсөн дүгнэлт юм. Ром дахь Тор Вергатагийн их сургуулиас ахлуулсан 40-80 насны 4800 хүнд хийсэн судалгаагаар дунд эргэм насныхан хэт их таргалалтай байгааг тогтоосон байна. Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн ердөө 38 хувь, эмэгтэйчүүдийн 41 хувьд жингийн илүүдэлтэй байжээ.
Л.Сайнаа