Арктикийн Шпицберген архипелаг дахь хувийн эзэмшлийн сүүлчийн газрыг 300 сая евро буюу 324 сая ам.доллараар худалдах гэж байна.
Агент Найт Фрэнкийн жагсаалтад дурдсанаар, 14,830 акр эзэшил нутаг нь байгаль орчин, шинжлэх ухаан, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.
Архипелаг нь эх газрын Норвеги болон Хойд туйлын хооронд оршдог юм. Тэндхийн далайн мөс хайлсны улмаас далайн тээврийн шинэ замууд нээгдэж, стратегийн үнэ цэнийг нэмэгдэж, геополитикийн чухал ач холбогдолтой болсон.
Энэхүү газар нь Шпицбергенийн баруун хэсэгт орших Ведель Жарлсбергт байрладаг. Норвегийн нийслэл Осло руу тогтмол нислэг үйлддэг архипелаг дахь хамгийн том суурин болох Лонгйербьенээс завиар гурван цагийн дотор хүрэх боломжтой ажээ.
Фьордын дотор байрлах уг талбай нь таван км эрэг, уулс, мөсөн голууд, олон зэрлэг ан амьтадтай гэж жагсаалтад бичсэн байна.
Л.Сайнаа