Энэ сарын 19-24-нд АНЭУ-ын Абу Даби хотод болох ДАШТ-д оролцох Азербайжаны багийн бүрэлдэхүүнийг зарлав.
Дэлхийн 110 орны 680 орчим жүдоч хүч сорих уг тэмцээнд Азербайжанаас 9 эрэгтэй, 2 эмэгтэй жүдоч оролцох гэнэ.
Нэгэн цагт Монголын нэр дээрээс барилдаж, олимпын наадмын мөнгөн медаль хүртэж явсан Саид Моллаи дэлхийн аваргад оролцохгүй ажээ. Шалтгаан нь тодорхойгүй байгаа ч бэртэл байж мэдэх юм. Моллаи 3563 оноотой, дэлхийн чансааны 10-т бичигдэж байна.
Л.Сайнаа