Нобелийн утга зохиолын шагналт, богино өгүүллэг мастер Алис Мунро төрөлх хотдоо 92 насандаа таалал төгслөө. Түүний хэвлэн нийтлэгч болох "Penguin Random House"-ийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар олон нийтэд дуулгав.
1931 онд Канад улсын Онтарио мужийн Уингхэм хотод төрсөн тэрбээр 1994 онд "The Paris Review" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "хотын хамгийн нэр хүндгүй хэсэгт өссөн" гэж өөрийнхөө төрөлх хотыг тодорхойлсон байдаг. Багадаа гэр бүлийн таарамжгүй харилцаанаас зугтах ганц арга нь ном унших байжээ.
Мунро Эмили Бронте, Чарльз Диккенс, Люси Мод Монтгомери зэрэг нэрт зохиолчдод эртнээс дурласан нь балчир наснаасаа утга зохиолд эргэлтгүй орох шалтгаан болсон байна.
Амьдрах хугацаандаа номын дэлгүүр нээж, эгэл амьдрахыг л хүссэн. Тэр нийт 14 богино өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн юм. 2009 онд Мунро хорт хавдраар өвдөн, титэм судасны мэс засал хийлгэсэн гэдгээ мэдэгджээ. Гурван жилийн дараа тэрбээр "Хайрт амьдрал" гэх богино өгүүллэгийн сүүлчийн түүврээ хэвлүүлсэн гэдэг.
2013 онд Мунро долоон жилийн турш үргэлжилсэн бүтээлээрээ Нобелийн утга зохиолын шагналтнаар шалгарчээ. Нобелийн хороо Мунрог "орчин үеийн богино өгүүллэгийн мастер" гэж тодорхойлсон бөгөөд түүний зохиол нь хүнлэг мэдрэмжээр дүүрэн байдаг.
Л.Сайнаа