БАРИМТ 1
УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тэрбээр Баянхонгор аймагт төрсөн ч Дархан хотод өссөн. Айлын ууган хүү.
БАРИМТ 2
Тэрбээр Дархан хотын 10 жилийн 9 дүгээр дунд сургууль, Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, МУИС-ийн Германы инженерийн бэлтгэл, Политехникийн дээд сургууль, ЗХУ-ын Новосибирск хотын Геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль, Хөдөлмөрийн дээд сургууль, Хөдөлмөрийн эдийн засагч, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
БАРИМТ 3
2001 онд ХААН банк, Тусгай активын газрын захирлаар ажиллаж байсан. Дараа нь Санхүү, эдийн засгийн дээд сургууль, багш, Удирдлагын академи, багшаар ажиллаж байв.
БАРИМТ 4
Англи, Орос хэлтэй.
БАРИМТ 5
Тэрбээр 2004-2005 оны үед О.Магнай, Ж.Батзандан нартай хамт эрх баригчдыг зад шүүмжлэн иргэний хөдөлгөөнийг манлайлж байсан жагсагчдын нэг.
БАРИМТ 6
2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болсон.
БАРИМТ 7
С.Ганбаатар хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө "Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүсээс хэнийг шүтдэг вэ?" гэсэн асуултанд "А.Гитлер" хэмээн хариулж байсан гэдэг. А.Гитлер үйлдвэрчний эвлэлээс улс төрд орж байсан тул үүнтэй нь зарим хүн адилтган ярьдаг.
БАРИМТ 8
Үндэсний хөдөлмөрийн Нам байгуулсан ч намын дүрэм нь хууль зөрчсөн гэж үзсэн тул Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тэрбээр нэг хэсэг дахин нам байгуулах гэж оролдоогүй, намчирхлаас хол байна гэдгээ дахин дахин хэлэх болсон ч 2016 онд ХҮН-ын даргаар сонгогдсон ч зөрчилдөөнөөс болж намаасаа ч, даргын суудлаасаа ч татгалзсан.
БАРИМТ 9
С.Ганбаатар одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад түүний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Улс төрчдийн талаар илэн далангүй үзэл бодлоо хэлдэг тэрбээр Н.Энхбаярыг авлигын хэрэгтэй холбогдсон талаар ам нээх дургүй байдаг.
БАРИМТ 10
Тэрбээр МАХН, МАН-тай нэгдэж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсоныг эрс эсэргүүцсэн, Н.Энхбаяраасаа зам салж явсан юм.
БАРИМТ 11
Хөрөнгө оруулагчдад харшилтай түүнийг нэгэн цагт "мөр зэрэгцэн" тэмцэж явсан хүмүүс нь тийм ч таатай ханддаггүй.
БАРИМТ 12
Нам, намын батлах өвөртөлж, хаясаар эцэстээ О.Цогтгэрэлийн урилгаар АН-ын бүлэгт харъяалагдах болсон ч түүнийг тус жирийн гишүүд хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй нь популизмтай нь холбоотой.
БАРИМТ 13
Өөрийн үзэл бодол, үнэт зүйл, зарчим гэх юмгүй, салхи хаашаа бол тийшээ намирдаг туг мэт харагддаг С.Ганбаатарыг нэг хэсэг нь эх оронч, нөгөө хэсэг нь эдийн засгийн алуурчин гэж дүгнэдэг.
БАРИМТ 14
Нэгэн цагт С.Ганбаатар үхсэн ч АН, МАН-д орохгүй гэж мэдэгдэж байсан удаатай. Гэсэн ч тэдгээр намуудад элссэн байдаг.
БАРИМТ 15
Сурч боловсорсон намтар түүх нь ч эргэлзээ дагуулдаг. Тэрбээр намтартаа олон сургуульд сурсан гэж бичдэг, төгссөн тухайгаа дурддаггүй.
БАРИМТ 16
Түүнийг 2012 оны сонгуульд өрсөлдөж байсныг уншигч та мэдэх биз ээ. Тухайлбал, тус сонгуулиар Дархан-Уул аймагт 53,79 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “Сайн хүү” гэдэг дууг шинэ хип хоп хамтлагаар дуулуулж, клипэнд нь тогложээ. Энэ дуу нь “Сайн хүүгийн сэтгэл ГАН төмөр мэт бат бэх, БААТАР мэт зоригтой байх болтугай” гэдэг үгтэй. Түүний аавыг Сайнхүү гэдэг бөгөөд өөрийнхөө нэрийг ч дуундаа оруулаад амжсан.
БАРИМТ 17
Харин 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.
БАРИМТ 18
Тэрбээр эхнэр, гурван охины хамт амьдадаг. Түүний гэр бүлийн хүнийг Б.Тунгалаг гэдэг бөгөөд эдийн засагч мэргэжилтэй аж. С.Ганбаатар өмнө нь амьдрал зохиож байсан, нэг охинтой.
БАРИМТ 19
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг сайд болох магадлалтай хүн гэж нэг хэсэг бичив. Харин тэрбээр “Надад сайдын ажил хэрэггүй. Бүр Ерөнхий сайдын суудал өгсөн ч би авахгүй. Би ард түмнийхээ төлөөлөл болж хараат бус байдлаар УИХ-д байгаа нам бүлэглэлүүдийг хянах л зорилготой” гэж хариулсан байдаг.
БАРИМТ 20
Босоо Ганбаа хэмээн нэрлэгдэх болсон тэрбээр энэ парламентад хэвтээ дөрвөн жилийг өнгөрөөв бололтой. Уг нь тэрбээр “Сант Марал” төвийн судалгаагаар Монголын топ улс төрчдийн хэд хэдэн удаа өнгөлж байсан.
БАРИМТ 21
Яг тодорхой оролцсон хууль бус, том хэрэг түүнд байхгүй. Гэхдээ бичиг баримт хуурамчаар үйлдэж, мэхлэхээс эхлээд хурган зальтай нэгэ.
БАРИМТ 22
Түүний 2022 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлого 38.32 сая, гэр бүлийн орлого 17.9 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
БАРИМТ 23
Мөн тэрбээр Toyota, Land Cruiser 100 автомашинтэй бөгөөд 121 саяаар үнэлэгдэх малтай.
БАРИМТ 24
Тэрбээр энэ дөрвөн жилд Сургуулийн өмнөх боловсролын тухай, Компанийн тухай хууль, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай, Төсвийн тухай хууль, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудыг өргөн барьж, гар бие оролцжээ.
Сэтгэгдэл (5)