Хятадын удирдагч Ши Жиньпин пүрэв гарагт Владимир Путиныг Бээжинд угтан авахаар төлөвлөж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн жил хүрэхгүй хугацааны хоёр дахь айлчлах болж буй. Шинжээчдийн үзэж буйгаар уг айлчлалын хүрээнд Газын зурвас болон Украиныг сүйрүүлж буй дайны нөхцөлтэй холбоотой дэлхийн удирдагчид хагаралдаж буй энэ цаг үед эв нэгдэлтэй байгаагаа харуулж байгаагийн илрэл болж байна.
Путин засаг захиргааны шинэ бүрэн эрхийн хугацаагаа 2030 он хүртэл сунгасан даруй Хятадад саатах болсон далд шалтгааныг хэн бүхэн л эрэлхийлж буй.
Энэ сарын 16-17-нд болох тэдний уулзалт Америкийн ерөнхийлөгчийн сонгуулиас хэдэн сарын өмнө болж байгаа. Нөгөө талд Вашингтон Газын зурвас дахь Израилийн дайныг дэмжсэнтэй холбогдуулан олон улсын эсэргүүцэлтэй тулгараад буй. Энэ нь удирдагчдад олон улсад итгэл төрүүлэх чухал гарц гэж шинжээчид харж байна.
Энэхүү айлчлал нь Америкийн эсрэг байдаг Иран, Хойд Солонгосын хооронд сул боловч өсөн нэмэгдэж буй ашиг сонирхлын уялдаа холбоотой үйл ажиллагааг бэхжүүлэх чухал нөлөөтэй.
Эдийн засаг нь Хятадаас бараг бүрэн хамааралтай Пхеньяныг барууны засгийн газрууд Орост дайны хангамжаар тусалдаг гэж үздэг. Түүнчлэн АНУ-ын тал Тегераныг Орос, Хятад хоёрын эдийн засгиын нөлөөнд хүчирхэгжсэн, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнд хүчирхэг тоглогч юм.
Л.Сайнаа