Энэ оны жүдо бөхийн ДАШТ ирэх тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдах бөгөөд таван тивийн 109 орны 675 шилдэг жүдоч хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Тус тэмцээнд манай улсаас 13 жинд 18 жүдоч хүч үзэх гэж байгаагийн ес нь эрэгтэй, ес нь эмэгтэй байна. ДАШТ-ийг угтан бид та бүхэнд оролцох жүдочдыг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд хүч үзэх ОУХМ Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзэх Л.Сосорбарам нарыг танилцуулж байна.
Б.Эрдэнэбаяр гэж хэн бэ?
ОУХМ Б.Эрдэнэбаяр нь 2000 онд төрсөн, 24 настай. Тэрбээр Эрдэнэт хотод мэндэлж, Орхон аймгийн Эрдэм ахлах сургуульд суралцсан. Энэ оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний -73 кг-ын жинд аварга болохоосоо өмнө барилдахаасаа өмнө буюу өнгөрсөн жилийг хүртэл 81 кг-д хүч үздэг байсан. Түүний жинд хамт явах байсан МУГТ, дэлхийн аварга Ц.Цогтбаатар бэртлийн улмаас өнжиж буй.
Тэрбээр Их дуулга тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь өнгөрсөн гуравдугаар сард болсон Тбилисийн Их дуулга тэмцээн байлаа. Өмнө нь олон улсын тэмцээнд дорвитой амжилт гаргаж үзээгүй түүний хувьд жин буурсан нь зөв сонголт болсон байж мэднэ. Өнгөрсөн оны “Ташкент-2022” жүдо бөхийн ДАШТ-ий 81 кг-ын жинд тэрбээр эхний ялалтаа аваад байсан бөгөөд хоёр дахь барилдаанаа 2022 оны Анталья, Унгарын Грандсламын аварга, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Бразилын Гуилхерм Шмидттэй хийсэн бөгөөд вазаригаар илүүрхэж яваад сүүлийн 20 секундэд иппон үнэлгээ алдаж, ялагдал хүлээсэн удаатай.
Б.Эрдэнэбаяр "Эрдэнэт Үйлдвэр"ТӨҮГ Хангарьд клубын тамирчин. Фейсбүүк хуудсандаа "үерхэж байгаа" гэх статустай. Тэрбээр 81 кг-ын дэлхийн чансаанд 53 дугаар байрт бичигдсэн амжилтаар -73 кг-руу оржээ. Улмаар тэр -73 кг-ын жингийн дэлхийн чансааны 2142 оноотойгоор 28 дугаар байрт бичигдэж буй.
Б.Эрдэнэбаяр 2022 оны наймдугаар сард болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт долдугаар байрт шалгарсан юм. Жиндээ ДАШТ-д аваргалах тааварт яваа жүдогийн шинэхэн од түүний ойрын зорилго нь энэ удаагийн ДАШТ-д түрүүлэх билээ.
Монголын жүдоч Эрдэнэбаярын Батзаяа 2023 онд Тбилисийн "Их дуулга"-аас алт, Улаанбаатарт болсон "Их дуулга"-аас хүрэл медаль хүртсэн бол энэ онд Душанбегийн "Их дуулга"-ын тавдугаар байрт шалгараад байна. Тэр дошгин барилдаантай. Сэтгэл хөдлөл өндөртэй.
Л.Сосорбарам гэж хэн бэ?
Лхагвасүрэнгийн Сособарам залуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монголын хоёр жүдочийн нэг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 2001 оны гуравдугаар сарын 22-нд мэндэлсэн тэрбээр Лондоны олимпоос Н.Түвшинбаяр, С.Ням-Очир ах нарыгаа медаль авахыг харж бахархан жүдо бөхийн спортыг сонгох үедээ Л.Лувсандэмбэрэл багшид шавь оржээ.
Жүдо бөхөөр тууштай бэлтгэл сургуулилт хийсэн түүний хөдөлмөр зүтгэл 2017 онд үр шимээ өгч аймгийнхаа тэмцээнд босоо түрүүлж, Азийн дэвжээнээс ч алтан медаль авлаа. Дараа жил нь Ази болон Европ тивийн тэмцээнээс хүрэл медаль авсанаар олны анхааралд өртлөө. 2018 оны залуучуудын олимпын наадмаас мөнгөн медаль шүүрсэн нь Монголын жүдод анхдагч амжилт болсон юм. Дараа жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медальтай, бас шилдэг тамирчин ч болов оо.
Гарцаагүй том бөх болно гэдэг итгэлийг энэ үеэс бидэнд төрүүлсэн юм. Тус оны их дуулгад үзүүрлэж, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль авлаа. Л.Сосорбарам 2021 оны их дуулгаас мөнгөн медаль хүртэж, Токиогийн олимпын дэвжээнд эх орноо төлөөлөн барилдсан юм.
Тэрбээр 2024 онд Ташкент хотноо болсон "Их дуулга"-аас хүрэл, 2018 онд Буэнос-Айрес хотноо болсон залуучуудын олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр 2019 онд Дюссельдорф хотноо болсон “Их дуулга”-аас мөнгө, 2019 онд Оберварт хотноо болсон Европын нээлттэй тэмцээнээс мөнгө, 2019 онд Прага хотноо болсон Европын нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тэрээр 2019 онд Фүжайра хотод болсон Ази Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2024 онд хүрэл медаль хүртсэн. 2019 онд Марракеш хотноо болсон 21 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2022 онд Бакуд болсон “Их дуулга”-аас мөнгө, 2022, 2023 онд Токиод хүрэл медаль хүртсэн амжилттай яваа.
Сэтгэгдэл (2)