БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунаас бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна. Энэхүү сурвалжилгаараа бид тус аймгийн Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын малчин Б.Омогшилийн аж амьдрал болон эрчимжсэн мал аж ахуйн талаар бэлтгэлээ. Өвөр Монголчууд бэлчээрийн мал ахуйгаас эрчимжсэн мал аж ахуй эрхлээд 30 орчим жил болж буй. Харин Б.Омогшилийнх мал аж ахуй эрхлээд таван жил болсон аж. Тухайлбал, Б.Омогшил, түүний эхнэр О.Алтанзураг нар ОХУ-д мэргэжил эзэмшсэн ч залуус уламжлалт мал аж ахуйгаа үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй хэмээн үзэж, мал аж ахуй эрхлэх болжээ.
Сэтгэгдэл (2412)