Ухань хотод Ковид-19-ийн анхны дэгдэлт гарсан тухай сурвалжилсныхаа төлөө дөрвөн жил торны цаана хоригдож байсан Хятад сэтгүүлчийг өнөөдөр суллаж байна. Түүнийг суллагдах ёстой гэж дэмжигчид нь шаардсаны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу суллаж байгаа гэв.
Өмгөөлөгчөөр ажиллаж байсан Жан Жан нь 11 сая хүн амтай Ухань хотод хөл хорио тогтоосон Хятадын эрх баригчид хатуу цензурийн эсрэг зоригтой дуугарч чадсан бие даасан сэтгүүлчдийн нэг байсан юм.
Тэрбээр 2020 оны тавдугаар сард баривчлагдаж, хэдэн сарын дараа "хэрүүл маргаан үүсгэсэн, үймээн дэгдээсэн" хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан байдаг. Ингэснээр тэр Хятадын засгийн газраас тэрс үзэлтнүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгчдийг онилох бодлогын бай болох тавилантай байв.
Хүний эрхийн бүлгүүдийн олж авсан, нийтэлсэн түүний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийн дагуу Жан Даваа гарагт ялаа дуусгах ёстой. Түүнийг даваа гарагт суллахаас өмнө дэмжигчид болон эрхийн бүлгүүд Хятадын засгийн газраас Жанг хуваарийн дагуу суллахыг уриалсан байна.
2021 онд Жанд Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулсан "Хил хязгааргүй сэтгүүлчид" (RSF) байгууллага Х платформ дээр баасан гарагт гаргасан нийтлэлдээ "олон улсын хамтын нийгэмлэг түүнийг даваа гарагт ямар ч болзолгүйгээр суллуулахын тулд эрх баригчдад шахалт үзүүлсэн" хэмээжээ.
Л.Сайнаа