Жүжигчин Оливиа Мунн өнгөрсөн жил хөхний хорт хавдраар өвчилсөнөөс хойших түүхээсээ олон нийтэд хуваалцсаар байна.
Ням гарагт гарсан "Vogue" сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа "Newsroom"-ийн жүжигчин тэрбээр саяхан умайн хагалгаа хийлгэсэн гэдгээ мөн мэдэгджээ. Оливиа Мунн "Би умай, умайн гуурс, өндгөвчөө авхуулсан" гэв.
Мунн хэлэхдээ, өнгөрсөн сард гаргасан уг шийдвэр нь хорт хавдрыг эмчлэх эм уухаас зайлсхийсэнтэй нь холбоотой гэв. Одоогоор түүний бие амархан ядардаг болж, сул дорой санагдах болжээ. Тэрбээр "Энэ бол маш том шийдвэр байсан. Гэхдээ би гэр бүлийнхээ төлөө учир миний хувьд хамгийн зөв шийдвэр байлаа" гэжээ.
Умайн мэс засал нь түүний насжилтыг удаашруулах боловч ирээдүйд хүүхэд тээж чадахгүй гэсэн үг юм. Мунн болон инээдмийн жүжигчин Жон Мулани нар 2021 онд хүү Малкомоо өлгийдөн авсан. Тэд сайтар ярилцаж уг шийдвэрт хүрсэн гэнэ.
Мунн анх гуравдугаар сард хөхний хорт хавдраар оношлогдсон гэдгээ илчилсэн. Хорт хавдар нь түүний хоёр хөхөнд илэрсэн бөгөөд Мунны эмчилгээнд давхар мастектомийн мэс засал хийлгэсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2458)