Их Британийн уулчин, Балбын хөтөч нар дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд авирсан хувийн амжилтаа эвдлээ гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ. Тодруулбал, Британийн 50 настай Кентон Кул, 54 настай Балбын хөтөч Ками Рита Шерпа нар 8,849 метр оргилд 18, 29 дэх удаагаа авирсан байна.
Тэд үйлчлүүлэгчдээ удирдан чиглүүлэх тусдаа экспедийн бүрэлдэхүүнд багтсан байв. "Тэр зүгээр л явж, явж байна ... гайхалтай залуу!" гэж АНУ-д төвтэй уг экспедицийн зохион байгуулагч "Madison Mountaineering" компанийн ажилтан Гаррет Мэдисон Балбын уулчны тухай ярьжээ.
Мэдисон 2014 онд Ками Ритатай хамтран Эверест, Лхотсе, К2 оргилд гарсан юм. Пакистанд байрладаг К2 нь дэлхийн хоёр дахь хамгийн өндөр уул бол Балбын Лхотсе нь дөрөв дэх хамгийн өндөр уул юм. Анх 1953 онд Шинэ Зеландын Сэр Эдмунд Хиллари, Шерпа Тензинг Норгай нар анхлан гаргасан энэхүү зам нь Эверестийн оргилд хүрэх хамгийн алдартай, зөв зам хэвээр байна.
Ками Рита 1994 онд анх Эверестэд авирсан бөгөөд эрх баригчид олон шалтгаанаар ууланд авирахыг хориглосон хойш гурван жилийг эс тооцвол бараг жил бүр л аялагчид энд цугладаг. Тэрбээр өнгөрсөн жил хоёр удаа ууланд авирсан.
Ууланд авиралт нь Эверест зэрэг дэлхийн хамгийн өндөр 14 оргилын найм нь оршдог Балбын хувьд аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа, орлогын эх үүсвэр, ажлын байр юм. Балба улс энэ сард дуусах авиралтын улиралд уулчдад тус бүр нь 11 мянган долларын үнэтэй 414 зөвшөөрөл олгосон байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)