Баасан гарагт Берлиний ойролцоох Теслагийн үйлдвэрийн гадаа 800 орчим идэвхтэн цугларч, тус компанийн өргөтгөлийн төлөвлөгөөг эсэргүүцжээ. Тэдний зарим нь үйлдвэр рүү нэвтрэхийг оролдох үеэрээ цагдаа нартай ширүүн мөргөлдөөн үүсгэсэн байна.
Эсэргүүцлийг зохион байгуулж, өөрийгөө капиталистын эсрэг хэмээн зарласан "Disrupt" бүлгүүдийн эвсэл "Теслагийн үйл ажиллагааг саатуулах төлөвлөгөөний хүрээнд "Tesla Gigafactory" үйлдвэрийн орчимд одоогоор 800 идэвхтэн ажиллаж байна" гэж цахим хуудсандаа мэдэгдэв.
Тэд ой дундуур зугтаж үйлдвэрийн өөр талаас нэвтрэх гэсэн оролдлого нь амжилтгүй болсон гэж цаг нар мэдэгдсэн. Гэвч Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск X дээр баасан гарагт “Эсэргүүцэгчид хашааны шугамыг нэвтэлж чадсангүй" гэж нийтлэжээ.
Уг үйлдвэр нь Теслагийн Европ дахь цорын ганц үйлдвэр юм. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө нь орон нутгийн байгаль орчныг сүйтгэх болно гэж "Disrupt" бүлэг үзэж байгаа.
Өргөтгөлийн нөлөөгөөр ойр орчмын ойг хядах, цэвэрлэх шаардлагатай бөгөөд орон нутгийн усан хангамжид сөрөг нөлөөтэй тус бүлэг үзэж байна. Лхагва гарагт эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг дөрвөн өдөр хийхээр төлөвлөжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2487)