Энэ сарын 9-12-ны өдрүүдэд Туркийн Истанбулд сонгомол барилдаан, чөлөөт бөхийн олимпын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээнд Монгол Улсын шигшээ баг Ерөнхий дасгалжуулагч, Гавьяат тамирчин Б.Наранбаатараар удирдуулан оролцож байна. Эхний гурван байрт олимпын эрх олгоно.
Эмэгтэй чөлөөт бөхийн сугалаа:
53 кг
Батхуягийн Хулан (МОНГОЛ) – Нетми Порутотаге (Шри-Ланка)
Түүний талд Турк, Герман, Украин, Канадын бөхчүүд оржээ.
57 кг
Болдсайханы Хонгорзул (МОНГОЛ) – Ольга Хорошавцева (AIN-Орос)
ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга орос бүсгүйтэй таарсан. Энэ хэсэгт Азербайжаны украин бөх Алёна Колесник болон Франц, Украин, Казахстаны хүчтэй бөхчүүд орсон байна.
76 кг
Энх-Амарын Даваанасан (МОНГОЛ) – Самар Хамза (Египет)
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Африкийн 6 удаагийн аварга Самар Хамзатай эхлээд барилдана. Түүний талд Украин, ОХУ бөхчүүд оржээ.