Сонирхогчдын боксын "World Boxing" холбооны Ерөнхийлөгч Ван дер Ворст, Ерөнхий нарийн бичгийн дарга Саймон Тулсон нар ОУОХ-ны Швейцар дахь төв байранд зочилж, ОУОХ-ны удирдлагатай уулзсан байна.
Ван дер Ворст холбоогоо танилцуулж, сонирхогчдын боксын ирээдүйн талаар яриа өрнүүлжээ.
Харин ОУОХ-ноос “Боксын шинэ холбоо нь үндэсний холбоодын өргөн дэмжлэгийг хүлээсэн, удирдлага, санхүүгийн шилэн системтэй гэдгээ батлах ёстой. Ингэсний дараа л ОУОХ боксын спортыг 2028 оны олимпын хөтөлбөрт оруулах асуудлыг хэлэлцэх болно. Одоогийн байдлаар бокс 2028 оны олимпын хөтөлбөрт байхгүй хэвээр” гэж мэдэгдсэн байна.