Өнгөрөгч хоёрдугаар сарын эхээр Мадридын онцгой хороололд байрлах Ана Мария Кнезевич Хенаогийн орон сууцанд дуулга өмссөн хүн орж ирэв. Өмнөд Флорида мужаас Испанид ирж амарч байсан Хэнао тухайн үед барилгад байсан бөгөөд гурван өдрийн дараа найзуудтайгаа Барселона руу аялахаар төлөвлөж байжээ.
Хяналтын камерт үлдсэн дүрс бичлэгт уг дуулгатай этгээд шүрчигч будгаар камеруудыг будаж, барилгын хаалганы түгжээг эвдэж байгааг харуулжээ. Барилгад цаг орчим болсныхоо дараа тэрээр лифтнээс чемодантай гарч ирэв.
Хэнаог удалгүй сураггүй алга болсон гэж мэдэгдсэн бөгөөд тэр цагаас хойш түүнийг хэн ч хараагүй. Гэвч Холбооны мөрдөх товчоо энэ долоо хоногт Мадрид дахь барилга руу тэр шөнө нэвтэрсэн нууцлаг хүн болох түүний салсан нөхрийг баривчилсан гэж мэдэгдэв.
Өдгөө 36 настай Давид Кнезевич Майамигийн олон улсын нисэх онгоцны буудалд баривчлагдсан байна. Кнезевич, Хенао нар Флорида мужид амьдардаг байсан бөгөөд тэд Форт-Лодердейл хотод хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэсэн баримт байдаг.
Кнезевич гэр бүлийн хөрөнгөө тэнцүү хуваахыг хүсээгүй тул хосууд салахаар төлөвлөж байсан. Салалт нь маргаантай байсан гэж шүүхийн баримт бичигт дурджээ.
Гэвч Кнезевичийн өмгөөлөгч хоёрдугаар сард тэдний салалт эв найртай байсан гэж мэдэгдсэн байна.
40 настай Хэнао Зул сарын баярын маргааш Майамигаас Испани руу нисэх онгоцонд суусан нь шүүхийн бүртгэлээс харагдаж байна. Зургаан долоо хоногийн дараа түүнийг алга болох үед нөхөр нь төрөлх Сербидээ байсан бөгөөд үүнд ямар ч хамааралгүй байсан гэж Падовиц хоёрдугаар сард мэдэгджээ. Гэвч түүний эхнэр одоог хүртэл хаана байгаа нь мэдэхгүй хэвээр байгаа гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2475)