Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээв.
М.Бадарч тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн байлаа. Гэвч түүний сорьцонд допингийн эсрэг бодис илэрсэн юм. Гэтэл М.Бадарч огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Улмаар Арбитрын шүүх эцсийн шийдвэрээ өнөөдөр гаргасан нь энэ юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, цолыг нь хураах шийдвэр гаргасан билээ.