Бразил улс өнгөрсөн долоо хоногт болсон цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар нутгийг бүхэлд нь усанд автуулсан аймшигт бороотой тэмцэж байна. Гэвч тэнд дахин бороо орсоор байх төлөвтай байгаа тухай цаг уур станцууд мэдээлж байна.
Бразилын Рио Гранде-ду-Сул хотод өнгөрсөн долоо хоногоос хойш орсон аадар бороо, үерийн улмаас наад зах нь 107 хүн амиа алдсан гэж тус мужийн иргэний хамгаалалтын алба пүрэв гаргийн өглөө мэдэгдэв.
Иргэний хамгаалалтын мэдээлснээр үерт 1.5 сая орчим хүн өртөж, 754 хүн гэмтэж бэртэн, 164 мянга орчим хүн дүрвэсэн байна. Ойролцоогоор 134 хүн сураггүй хэвээр байна.
Гамшигт үер нийгмийн үймээн самуун дагалдаж, эмх замбараагүй байдлын улмаас 47 хүн дээрэм болон бусад гэмт хэргийн хэргээр баривчлагджээ. Баривчлагдсан хүмүүсийн зургаа нь үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн хамгаалах байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж төрийн мэдлийн "Agencia Brasil" агентлаг мэдээлэв.
Харин үерийн гамшгаас аврагдсан хүмүүсийг гэр лүүгээ буцаж ирэхгүй байхыг анхааруулж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)