Өмнөд Америк тивийн Перу улсын нийслэл Лима хотноо болж буй энэ оны сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн, хоймор нутаг Хөвсгөл аймгаас оролцсон Н.Аз-Эрдэнэ найман өрөг хожиж, дэлхийн аварга болжээ.
Н.Аззаяа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Хөх монгол" шатрын клубийн тамирчин гэнэ. Бас 7-хон настай. Түүний аав н.Нямдаваа дасгалжуулагчаар нь ажилладаг ажээ.
Л.Сайнаа