Хэйли, Жастин Бибер нар эцэг эх болох гэж байна. Хосууд энэ тухайгаа пүрэв гарагт Инстаграм хуудсандаа зарлаж, Хэйли Биберийн томорч буй хэвлийг харуулсан видеог хуваалцжээ.
Өдгөө 30 настай дуучин тэрбээр 27 настай эхнэрийнхээ цагаан нэхмэл торон даашинзаар гоёсон зургийг цувралаар нийтэлжээ. Жастин Бибер бас нэг зурган дээр Хэйли Биберийн гэдсийг энхрийлэн илж байгаа нь харагдаж байна.
Энэ нь тэдний зургаан жилийн хамтын амьдралд гэрэл асаасан мөч, анхны хүүхэд байх болно.
2018 онд хосууд сүй тавьснаа зарласнаас хойш хэдхэн сарын дараа Нью-Йоркийн шүүхийн байранд нууцаар хуримаа хийсэн.
2019 онд тэд Өмнөд Каролинагийн Блаффтон дахь тансаг зэрэглэлийн амралтын газарт гэр бүл, найз нөхдөө байлцуулан дахин тансаг хурим хийсэн билээ.
Л.Сайнаа