Өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр спортын арбитрын давж заалдах комисст Улсын арслан М.Бадарчийн "эм андуурч" уусныг гэрчлэх гэрч хүсэлт ирүүлсэн. Түүнээс мэдээлэл авав.
Тэрбээр, "Би долоо хоногийн өмнө уудаг эмийн минь бодис шинжилгээнд нь илэрснийг мэдсэн. Эмээ захиж авахдаа л мэдсэн. Цаасан дээр байж болзошгүй гээд биччихэж. Би албан ёсоор одоо хэлчихье. Би панангин буюу зүрхний эм гэж өгсөн. Би өгсөн. Би Турк улсаас эмээ хүнд захиад л авдаг. Тавдугаар сарын сүүлээр бэлтгэлд гарахын өмнө М.Бадарчид эм өгсөн. Арваад ширхэгийг өгсөн. Ширхэгээр нь хайрцагаас гаргаж өгсөн. Би бол байнга бэлтгэл хийдэг хүн биш" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)