Өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний өдөр спортын арбитрын давж заалдах комисст Улсын арслан М.Бадарчийн "эм андуурч" уусныг гэрчлэх гэрч хүсэлт ирүүлжээ.
Шийдвэрийг танилцуулах үеэр "Аль нэг тал гэрч дуудаагүй. Гэрч өөрөө хуралдаанд оролцох хүсэлтээ авч ирж өгсөн. Гэрчийн нэрийг хэлэх боломжгүй. Гэрчийн хүсэлтэд, миний бие 2023 оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэл өөрийн биеийн онцлогийг харгалзан үзэж, Турк улсаас биеийн эрч хүч сэргээх тестостероны тэнцвэртэй байдлыг хангахын тулд метонолин бодис орсон 50 ширхэг эмийг өдрийн хоёроор ууж хэрэглэсэн. Ингэхдээ М.Бадарчид бэлтгэлийн явцад, зүрхний эм болох панангинтай андуурч өгсөн байж болзошгүй гэж үзэж байна. Иймд эргэлзээтэй асуудыг шийдэх зорилгоор гэрчээр оролцох хүсэлтийг гаргаж байна" гэж бичсэн тухай уншиж танилцууллаа.
Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу гэрчийг оролцуулж, хуралдааныг үргэлжилнэ. Гэрч хаалттай нөхцөлд мэдээлэл өгнө гэж байсан боловч хуралдааныг нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)