Дэлхийн жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг "Их дуулга" тэмцээн Астанад өнөөдрөөс эхлэх гэж байна. 84 орны эрэгтэй 235, эмэгтэй 215 нийт 450 жүдоч барилдахаар мэдүүлэгт нэрээ өгсөн байна.
Тэмцээнд манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 5 жүдоч оролцох юм.
Эмэгтэй:
- Б.Уранзаяа - 52 кг
- Б.Ганхайч - 63 кг
- Б.Ням-Эрдэнэ - 70 кг
- О.Хүслэн - 78 кг
- Д.Номинзул - +78кг
Эрэгтэй:
- Н.Мэндсайхан - 60 кг
- Л.Сумъяа - 66 кг
- Ц.Цогтбаатар - 73 кг
- Б.Эрдэнэбаяр - 73 кг
- Г.Болор-Очир - 81 кг
- Г.Алтанбагана - 90 кг
Энэхүү тэмцээн нь ДАШТ-ий өмнөх болон олимпын оноо олгох гэдэг утгаараа ач холбогдол өндөр тэмцээн болж байна. Астана их дуулга тэмцээнийг С1 телевиз онцгой бүрэн эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлнэ.
Сэтгэгдэл (1)