Эрэлт буурч, олон тооны шинэ тариа гарч ирсэнтэй холбогдуулан AstraZeneca компани коронавирусын эсрэг вакцинаа цуцалж байна.
Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн Ваксевриа хэмээх вакцин нь дэлхий даяарх Ковид-19-ийн гол вакцинуудын нэг байсан. 2021 оны нэгдүгээр сарын 04-нд Их Британид анх удаа хийгдэж эхэлснээс хойш 3 тэрбум гаруй тунг нийлүүлсэн байна.
Гэхдээ уг вакцин нь 2023 оны дөрөвдүгээр сараас хойш AstraZeneca компанид орлого оруулаагүй гэж тус компани мэдэгдэв. “Ковид-19-ийн олон төрлийн вакциныг боловсруулсан тул шинэчлэгдсэн вакцины илүүдэл бий. Энэ нь үйлдвэрлэгдээгүй, нийлүүлэгдэхээ больсон Ваксевриагийн эрэлт буурахад хүргэсэн" гэж CNN лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. "Тиймээс AstraZeneca компани Европ дахь Ваксевриагийн маркетингийн зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан" гэж нэмж хэлэв.
Л.Сайнаа