АНУ-ын өсвөрийн мисс лхагва гарагт мэдэгдэл гаргаж АНУ-ын мисс титмээсээ татгалзахаар болжээ. АНУ-ын өсвөр насны мисс УмаСофия Сривастава лхагва гарагт Инстаграм хуудсандаа хувийн үнэт зүйлс нь тухайн байгууллагын чиг хандлагатай бүрэн нийцэхээ больсон тухай мэдэгдсэн аж.
Шривастава мөн "Хэдэн сар бодсоны эцэст би АНУ-ын 2023 оны өсвөр үеийн мисс цолноос татгалзахаар шийдсэн" гэж бичжээ. Нью Жерсигийн ахлах сургуулийн сурагч тэрбээр өнгөрөгч есдүгээр сард болсон тэмцээнд түрүүлсэн юм. Тэрбээр уг тэмцээнд түрүүлсэн анхны Мексик-Энэтхэг Америк гаралтай хүн юм.
Ташрамд, АНУ-ын тэргүүн мисс Ноэлиа Войгт мөн сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар цолноосоо татгалзаж байгаагаа зарласан нь бас саяхан.
Жил бүрийн есдүгээр сард болдог Америкийн Миссийн тэмцээний ялагч Войгт "Таны сэтгэцийн эрүүл мэнд ямар шийдвэр гаргаж байгаагаас чинь шалтгаалах үе бий. Өөрийгөө битгий зовоож байгаарай. Бие махбодийн болон оюун санааны эрүүл мэндээ хэзээ ч бүү алдаарай. Эрүүл мэнд эд хөрөнгөөс үнэтэй" гэж Instagram дээр бичсэн юм.
Тэдний шийдвэрийг холбогдох байгууллага хүлээн авч, титмүүд хэнд шилжиж очих тухай хэлэлцэж байгаа сурагтай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2472)