Хүн амын бууралтаараа дэлхийд толгой цохиж яваа улс бол Япон. Хүн ам нь өсөхгүй, харин ч буураад байгаа нь залуу иргэд гэр бүл болж, хүүхэд төрүүлэх сонирхолгүй болсонтой холбоотой гэж үздэг.
Япон дахь эзэнгүй, сул орон сууцны тоо есөн саяд хүрч, АНУ-ын Нью-Йорк хотын хүн бүрт хүрэлцэхүйц болжээ. Хаягдсан байшинг Японд "акия" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ихэвчлэн хөдөө орон нутагт баригдсан эзэнгүй орон сууцны байшингууд аж. Гэхдээ Токио, Киото зэрэг томоохон хотуудад илүү олон акия бүртгэгдэх болжээ. Энэ нь хүн амын хөгшрөлт, жил бүр төрөх үүхдийн тоо огцом буурч байгаатай холбоотой. Уг асуудал тус улсын засгийн газрын хувьд толгойны өвчин юм.
Чиба дахь Канда олон улсын судлалын их сургуулийн багш Жеффри Холл “Энэ бол Японы хүн ам буурч байгаагийн шинж тэмдэг. Байшингийн олонд биш, хангалттай хүн байхаа больсны дохио” гэж хэлжээ.
Сүүлд гаргасан тоо баримтаас харахад Японд нийт орон сууцны үл хөдлөх хөрөнгийн 14 хувь нь эзэнгүй байна.
Энэ тоонд хоёр дахь орон сууц болон бусад шалтгаанаар хоосон үлдсэн, түүний дотор эзэд нь гадаадад ажиллаж байгаа үл хөдлөх хөрөнгө багтсан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)