1945 оны тавдугаар сарын 09-ний энэ өдөр хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасалсан Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусаж, фашист Герман олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр билээ. Энэ өдрийг ОХУ хийгээд дэлхийн зарим улсад Ялалтын баярын өпөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Манай улсын хувьд энэхүү баярыг мөн л тэмдэглэсээр ирсэн. Дайны хүнд жилүүдэд Улаан армийн фронтод 740 гаруй вагоноос бүрдсэн зургаан удаагийн бэлгийн цувааг илгээсэн зэрэг олон дэмжлэг үзүүлсэн байдаг. Энэхүү баяртай холбоотойгоор бид та бүхэнд сонирхолтой статистик мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад ЯЛАЛТ гэдэг нэртэй 661 иргэн байна. Харин "Ялалтынбаяр" нэртэй 1 хүн байна.
М.Жаргал