Хятадын баруун өмнөд хэсгийн Юньнань мужийн эмнэлэгт мягмар гарагт хутгатай этгээд халдлага үйлдэж, багадаа хоёр хүн амиа алдаж, 21 хүн шархадсан гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг энэ хэргийг тус мужийн Жэнсионг хотын нэгэн эмнэлэгт болсон гэх мэдээллийг өгөөд байна.
Тус мужийн олон нийтийн аюулгүй байдлын товчооноос гаргасан тусдаа мэдэгдэлд хотоос нэгэн эрэгтэй сэжигтнийг илрүүлэн баривчилаад байгаа гэнэ. Баривчлагдсан сэжигтэн халдагч мөн эсэхийг албаныхан хараахан батлаагүй байна.
Энгийн иргэд хувийн галт зэвсэг эзэмшихийг хуулиар хориглодог Хятад улсын хувьд сүүлийн жилүүдэд хутгатай холбоотой гэмт хэрэг ихээр гарч байна.
Өнгөрсөн жил Хятадын өмнөд хэсгийн Гуандун хотын нэгэн цэцэрлэгт болсон хутгатай халдлагын улмаас, зургаан хүн амиа алдаж, нэг хүн шархадсан билээ. 2020 онд өмнөд хэсгийн Гуанси мужид бага сургуульд хутгатай халдлага гарч, 37 хүүхэд, хоёр том хүн шархадсан байдаг.
Сүүлийн хэрэг болсон Юньнань мужийн галт тэрэгний буудалд 2014 хутгатай халдлага үйлдэж болж, 33 хүн амь үрэгдэж, 133 хүн шархадсан. Эрх баригчид уг халдлагад баруун хойд Шинжаан бүс нутгийн террористуудыг буруутгаж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2451)