Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотноо 79 орны 40 мянга орчим гүйгч оролцсон томоохон марафоноос Монголын хөнгөн атлетикын ээлжит олимпын эрхийн эзэн мэндэллээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 42 км-ийн зайн уралдаанд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилт үзүүлж, амжилтаар шилдэг 10-т шалгарсан цор ганц Ази тамирчин болжээ.
Ингэснээр тэр Парисын олимпын эрхээ өвөртлөв. Мөн өмнө өөрийнхөө тогтоож байсан Монгол улсын дээд амжилтыг энэхүү марафонд дахин шинэчилсэн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)