Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн аминд хүрэх гэж байсан хоёр хүнийг саатуулсан тухай Киевийн төрийн аюулгүй байдлын алба мэдэгдэв. Тэд Украины Засгийн газрын хамгаалалтын албаны хурандаа нар байсан гэнэ. Тэдний уг хэргийг хийх санаархал нь далдуур их хэмжээний мөнгөний сэжүүртэй холбогдож магадгүй байна. Энэ тухай Украины Ерөнхий прокурорын газраас мягмар гарагт мэдэгдэв.
Хоёр хурандааг эх орноосоо урвасан хэргээр буруутгаад байгаа гэнэ. Сэжигтнүүдийн нэг нь ОХУ-ын төрийн аюулгүй байдлын албанаас хоёр нисгэгчгүй онгоц, сум авч, тэсрэх бөмбөгийг байршуулах гэж байгаад баригдсан байна. Түүнийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулах гэж байсан хэрэгт буруутгажээ.
Зеленский болон Украины бусад өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Украйны Батлан хамгаалахын тагнуулын газрын дарга Кирило Буданов нарыг хөнөөх гэж байсан гэх уг үйлдлийг дотоод тагнуулууд чадварлагаар таслан зогсоосон гэж Украины хэвлэлүүд мэдээлж байна.
ОХУ 2022 оны хоёрдугаар сард Украинд халдсанаас хойш Зеленскийн амь насанд нь халдах оролдлого хэд хэдэн удаа тохиолдож байв. Сүүлд л гэхэд Украины өмнөд хэсгийн Николайев мужаас нэгэн эмэгтэйг 2023 оны наймдугаар сард Зеленскийн амийг хөнөөхөөр завдсан хэрэгт холбон баривчилсан.
Түүнийг Зеленскийг устгахын тулд Оросын агаарын довтолгоог төлөвлөсөн гэдгийг нотолжээ. Дөрөвдүгээр сард нэгэн Польш эрийг яг ижил хэргээр баривчилсан юм. Түүнд найман жил хүртэл хорих ял оноожээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)