Казакстаны Астана хотноо явагдаж буй боксын залуучуудын Азийн АШТ болон 22 хүртэлх насны Азийн АШТ өнөөдөр шигшээ тулаанаар үргэлжилж байна.
Монголын боксчдоос эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд тулалдсан Энх-Амгалангийн Номундарь эл тэмцээний финалд шалгарсан юм. Тэрбээр шигшээ наймд Вьетнамын Сүн Тхи Ким Нганыг, хагас шигшээд Узбекистаны Хилолахон Машрабоваг ялж, аваргын төлөө тулалдахаар болсон.
Өнөөдөр тэрбээр алтан медалийн төлөө Энэтхэгийн Лаксмитэй тоглосон ч, 5:0-ээр ялагдал хүлээв.
Л.Сайнаа