Улсын аварга О.Хангай, арслан М.Бадарч наын хоорондын маргаан хурцтав бололтой. Хоёрын өдрийн өмнө О.Хангай аварга маргааныг эхлүүлсэн гэж хэлж болно. Өчигдөр тэр өөрийн бүх допингийн шинжилгээ өгсөн бичгүүдийг ил болгосон.
Тэгвэл удалгүй М.Бадарч "Дээж тээвэрлэх, хадгалах стандарт, процессийн алдаа гарчихаад байхад дээж солигдоогүй гэдгийг яаж батлаад байна. Үр дүнд нөлөөлөхгүй алдаанууд байна гэсэн. Тэгвэл энэ стандартууд дүрмэнд байх хэрэг бна уу? Стандарт зөрчигдсан, процесс буруу бол үр дүн буруу байдаг юм. Дээж солигдоогүй гэдгийг гарцаагүй нотолж байж энэ хэргийг шийдэх ёстой. Тэгээд ч улсын бүртгэлээс арчигдсан, хууль дүрмээ мэддэггүй допингийн төвд итгэх үү? Эхлэхээсээ одоог хүртэл бүх зүйл нь хууль бусаар яваа шинжилгээг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа" хэмээгээд байв.
Хариу өгөхгүй байсан тул М.Бадарч арслан дахин асуулт тавьж, хэрүүл өдөв бололтой.
Тэрбээр дөнгөж сая өөрийн сошиал хуудсандаа "Хангай дахиад асууяаа, 17, 22 онуудын наадмын Б савны шинжилгээгээ ДНК-ийн шинжилгээнд оруулчих, би зардлыг нь даая аа. Ард түмний эргэлзээг тайлая, сүүлийн хэдэн жил бөхчүүд чамайг тэвчиж ирлээ, чи ганцаараа хэл амтай нь биш шүү, хэрүүл хиймээргүй байна аа. Ковид илэрсэн гээд байгаа чинь өдрийн 15 цагт допингийн шинжилгээ өгч байхад зүгээр байсан, ковид туссан гээд байгаа чинь хариу нь оройны 20:30 минутанд гарсан байна лээ, энэ бол дүрмээрээ допингийн зөрчил шүү дээ" хэмээжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (34)