АНЭУ-ын Абу Даби хотноо жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд үргэлжилж буй. Уг тэмцээнд монголын баг, тамирчид амжилттай оролцож, нийтт долоон медаль хүртээд байна. Тодруулбал,
- 57 кг-ын жинд барилдсан “Garuda BJJ & MMA” академийн тамирчин Г.Монголжин мөнгөн медаль
- +70 кг-ын жинд барилдсан А.Батзул алт, Б.Хулан мөнгөн медаль
- -52 кг-ын жинд Б.Цэнджав мөнгөн медаль
- -94 кг-ийн жинд Г.Гантулга анхны алтан медаль
- -56кг жинд Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль
- +63кг жинд барилдсан Б.Байгалмаа мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.
Тэмцээнд Монголын насанд хүрэгч, өсвөрийн шигшээ багийн 70 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)