Казахстан Улсын нийслэл Астана хотод Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн гранд слам, “Их дуулга” тэмцээн тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн их дуулга тэмцээнд 89 улсын эрэгтэй 278, эмэгтэй 227, нийт 505 жүдочин хүч сорино.
“Астана 2024” гранд сламын эрэгтэйчүүд 60 кг-ын жинд залуу тамирчин Н.Мэндсайхан, 66 кг-д Л.Сумъяа, 73 кг-д МУГТ Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана нар барилдана. Эмэгтэйчүүд 52 кг-д Б.Уранзаяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн нар хүч үзэхээр болжээ. Харин эмэгтэйчүүдийн 48, 57, эрэгтэйчүүдийн -100, +100 кг-ын жинд манай бөхчүүд барилдахгүй өнжиж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)