Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д АНУ-ын цэрэг хулгайн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан байна. Одоогоор урьдчилан хориход хоригдож байгаа талаар АНУ-ын хоёр албаны хүн мэдэгдлээ.
"Уг цэргийн нэрийг Гордон Блэк гэдэг" гэж албаны хүмүүсийн нэг мэдэгджээ. АНУ-ын арми цэргүүдийн нэрийг батлаагүй ч ар гэрийнхэнд нь баталсан.
Штабын түрүүч цолтой түүнийг тавдугаар сарын 02-нд баривчилсан. Мөн тэрбээр Өмнөд Солонгост байрлаж байсан бөгөөд өөрийн хүсэлтээр Орост очсон гэж албаныхан мэдэгдэв.
"Оросын Холбооны Улс Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн саатуулсан тухайгаа АНУ-ын Төрийн департаментад мэдэгдсэн. Армийнхан түүний ар гэрийнхэнд мэдэгдсэн бөгөөд АНУ-ын Төрийн департамент Орос дахь цэрэгт консулын тусламж үзүүлж байна. Энэ асуудал эмзэг байгаа тул бид одоогоор нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэж хэвлэлийн төлөөлөгч Синтия Смит ярьжээ.
Украйнтай дайн үргэлжилж, АНУ, ОХУ-ын хооронд хурцадмал байдал үүссэн үед энэ баривчилгаа боллоо. ОХУ-д хэд хэдэн америк хүн хоригдож байгаагийн дотор АНУ-ын Төрийн департамент гэмгүй байж баривчлагдсан гэж зарласан хоёр хүн байдаг. Тэдний нэг нь "Wall Street Journal"-ийн сурвалжлагч Эван Гершкович, өнөөх нь тэнгисийн цэрэг асан Пол Уилан нар юм.
Л.Сайнаа