Улсын аварга О.Хангай, арслан М.Бадарч нарын дунд маргаан үүсээд буй. Саяхан О.Хангай аварга өөрийн бүх допингийн шинжилгээ өгсөн бичгүүдийг ил болгосон.
Тэгвэл удалгүй М.Бадарч "Дээж тээвэрлэх, хадгалах стандарт, процессийн алдаа гарчихаад байхад дээж солигдоогүй гэдгийг яаж батлаад байна. Үр дүнд нөлөөлөхгүй алдаанууд байна гэсэн. Тэгвэл энэ стандартууд дүрмэнд байх хэрэг бна уу? Стандарт зөрчигдсан, процесс буруу бол үр дүн буруу байдаг юм. Дээж солигдоогүй гэдгийг гарцаагүй нотолж байж энэ хэргийг шийдэх ёстой. Тэгээд ч улсын бүртгэлээс арчигдсан, хууль дүрмээ мэддэггүй допингийн төвд итгэх үү? Эхлэхээсээ одоог хүртэл бүх зүйл нь хууль бусаар яваа шинжилгээг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа" хэмээв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (47)