Төгрөгийн хадгаламж энэ оны гуравдугаар сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 500.5 (2.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5 (38.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 15.3 (84.3 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.8 (15.7 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Харин валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 379.3 (7.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (24.5 хувь) их наяд төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (4)