БАРИМТ 1
Тэрбээр 23 настай.
БАРИМТ 2
Арван жилд сурагч насаа завгүй өнгөрүүлсэн. Урлагийн хүн болно гэж бодож байгаагүй ч, урлагт хамаатай хүн болно, мундаг дуучин болох юм сан гэж боддог байжээ. Багадаа даруухан хүүхэд байсан гэдэг.
БАРИМТ 3
Тэр 15 настайдаа би Бээжин хотноо “Усан шоо” гэдэг нэртэй тэмцээнд орж байсан. Тэр тэмцээнд шилдэгт ороод маш их урам авсан. Уг тэмцээнээс хойш би өөрийгөө хөгжүүлээд явах ёстой юм байна гэдгээ ойлгосон ажээ.
БАРИМТ 4
Түүний хамгийн сайн хийж чаддаг зүйл нь дуулах. Тийм ч учраас дуу хөгжимгүйгээр өөрийн төсөөж чаддаггүй гэнэ. Энэ зүйлээс тэр аз жаргал, эрч хүч, эрх чөлөөг мэдэрдэг.
БАРИМТ 5
2017 оны тавдугаар сарын 31-нд “Universe Best Songs” тэмцээнд түрүүлж байв. Түрүүлснийх маргааш өглөө нь “Voice” шоунаас "Чи тэнцчихлээ, ирээд тэмцээндээ оролцоорой" гээд ярьсан гэдэг.
БАРИМТ 6
Тэр үед яалт ч үгүй нэг тэмцээнд оролцоод түрүүлчихсэн учраас одоо орж болохгүй байх гэдэг бодол төрсөн учир орж чадаагүй нэг жил өнжсөн.
БАРИМТ 7
Дараа жил нь түүнийг “Voice” шоунд ороход хүмүүс ихэд шүүмжилж байлаа. Тэр уг шоунд тэнцэж, Болд шүүгчийн багт багтан чамгүй зүйлсийг сурчээ.
БАРИМТ 8
Д.Болд шүүгчийг багаасаа сонсож өссөн. Том болоод яг Д.Болд шүүгч шиг мундаг дуучин болохыг хүсдэг байсан учраас сонгосон гэдэг.
БАРИМТ 9
Тэр нэгэн ярилцлагадаа, “Universe Best Songs” шоунд оролцохыг маш их хүссэн. Хүсэн хүлээсэн тэмцээндээ ороод түрүүлнэ гэдэг маш гоё, түрүүлсэндээ маш их баярлаж байсан. Түрүүлсний дараа хүмүүс намайг шагналаа авсан гэж боддог. Гэхдээ би өнөөдрийг хүртэл аваагүй. 500.000.000 төгрөгтэй тэнцэх "Продюсингийн эрх" болон гадагшаа сургуульд явах байсан. Яг үнэнийг хэлэхэд “Universe Best Songs” шоунд маш их хайртай, 16 настай, 11 дүгээр ангидаа бусдын чадаагүйг өөрийнхөө хэмжээнд чадаж түрүүлсэндээ өөрөөрөө маш их бахархдаг. Гэхдээ ганц юм нь шагналаа авж чадаагүйдээ сэтгэл дундуур байдаг" хэмээжээ.
БАРИМТ 10
“Рояаль” Олон Улсын Дээд сургуулийг бизнесийн удирдлагаар суралцаж, төгссөн.
БАРИМТ 11
Тэр айлын том, нэг эрэгтэй дүүтэй.
БАРИМТ 12
Урам зоригоо дэлхийн алдартай дуучдаас авдаг. Бейонсе, Уитни Хьюстон гэх мэт олон хөдөлмөрч, алдартай дуучдыг багаасаа шүтэж өссөн нэгэн. Урлагийн хүмүүсийн туулсан амьдралыг судлах, дуучдын тухай баримтат кино үзэх сонирхолтой гэнэ.
БАРИМТ 13
Чөлөөт цагаа аль болох найзуудтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхийг хичээдэг ч чөлөөт цаг, зав гараад байдаггүй гэнэ.
БАРИМТ 14
Тэр гаднаасаа ширүүн харагддаг ч дотроо бол зөөлхөн хүн. Мөн өөрийгөө тууштай, хичээнгүй хүн гэж боддог. Хийж байгаа зүйлийнхээ заавал эцсийг нь үздэг зантай.
БАРИМТ 15
Тэр бас хүмүүстэй сайхан харилцаж, гаднаасаа ч, дотроосоо ч сайхан энергийг түгээхийг хүсдэг.
БАРИМТ 16
Азид танигдсан дуучин болохыг хүсдэг.
БАРИМТ 17
Тэр хараахан урсгалаа олоогүй яваа ч R&B, поп төрлөөр дуулах сонирхолтой.
БАРИМТ 18
Багадаа их сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэвч өвөөгөө нас барснаас хойш ичимхий бүрэг нэгэн болжээ.
БАРИМТ 19
Түүний дуулсан "Хөдөөгийн сайхан талд зорино" дуу “Нийслэл хүүхэн” киноны ард явсан. Энэ тухайд тэр өөрөө ч мэдээгүй бөгөөд Дараа нь киноны найруулагч холбогдоод учрыг нь гаргаж хэлсэн. Шоуны хамт олонтой гэрээ байгуулаад дууг нь ашиглаж байсан гэдэг.
БАРИМТ 20
Анх тавдугаар ангидаа БНХАУ-д очиж хэсэг сурч байсан.
БАРИМТ 21
Түүнд дууны эрдэм заасан анхны багш нь С.Ганчимэг.
БАРИМТ 22
Тэрбээр дуучин Д.Болдын "В" продакшинд харьяагдаж буй. "Voice" шоунаас хойш дуучин Болд түүнд цомог гаргаж өгнө гэж амласан. Амлалтдаа ч хүрч “Үүлэн дундуур” нэртэй бие даасан цомог гаргаж өгчээ.
БАРИМТ 23
Түүний "Voice" шоуны хагас шигшээ шатанд дуулсан, алдарт Соёл-Эрдэнэ хамтлагийн "Хөдөөгийн сайхан талд зорино" дуу YOUTUBE суваг дээр 10 сая орчим хандалтыг аваад байна.
БАРИМТ 24
Анх 18 настайдаа реппер Н.Цэцэнбилэгийн "Мэлмий" уран бүтээл дээр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (7)