Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа. Энэ үеэр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "12 жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг хийхэд ерөнхийдөө таван аймаг ээлж дараалан доогуур байр эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан аймгуудыг дурдвал Булган, Өмнөговь зэрэг аймаг байна.
Аймгуудын өрсөлдөх чадварт бүсчилсэн хөгжил том хэмжээний нөлөө үзүүлэхгүй гэж харж байна. Нийт аймгийн хувьд эдийн засгаа сэргээхэд төслөөс үл хамааран хийх боломжтой зүйл нь хувийн хэвшлүүдийг дэмжих юм" гэв.
Сэтгэгдэл (2)