"Central" телевизийн Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны эхний улирал өндөрлөв. Уг шоуны найруулагчаар тус телевизийн захирал, жүжигчин, продюсер Г.Анхбаяр ажилласан. Өнөөдөр түүний төрсөн өдөр юм. Тэгвэл түүнд зориулж "Улаан бал"-ын хөтлөгч Ч.Лодойсамбуу дараах үгийг дайв.
Тэрбээр "Анхааг би сайн таньдаг ч сайн мэдэхгүй. Лав хэзээний л авьяаслаг, дайчин, мэдрэмжтэй, ухаалаг залуу даа гэж хардаг байлаа. Одоо харин мэдрэгдэж байна. Телевизийн урлаг, тэр дундаа цэнгээнт төрөлд илүүрхэн даналзаж бүх Монголчуудад өөрийгөө өнөөдөр мэдрүүлж байна. Хүний сэтгэлийг хөдөлгөж донсолсон оюунд нь ухаарал нааж үлдээнэ гэдэг хүчирхэг уран бүтээлчийн л хийж чадах үйл. Хүчтэй юм аа Анхаа. Хүндэт продюсерт төрсөн өдрийн мэнд хүргэе. Өглөө үдэшгүй сүүн сацал шиг өргөж байгаа чанартай бүтээлүүд чинь бухимдал дүүрэн энэ нийгэмд эм, их буян шүү. Баярлалаа" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (15)