Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа. Тэрбээр Дани улсад болсон “Копенгагены марафон"-д 2:19:25 амжилтаар 14 дүгээр байр эзэлж олимпын марафонд уралдах эрхээ авсан байна.
Манай тамирчин Афин, Бээжин, Лондон, Рио, Токио гээд 5 олимпод дараалан хур хүч сорьсон бол ийнхүү Парис-2024 олимпын наадамд өрсөлдөх эрхээ авсанаар 6 дахь удаагаа дараалан олимпын наадамд өрсөлдөж, түүх бүтээнэ.
Энэхүү эрх нь Монголын хөнгөн атлетикийн баг тамирчдын 3 дахь, Монголын багийн 14 дэх олимпын эрх юм.
Л.Сайнаа